2021 оны 03-р сарын 01-ний өдрийн байдлаар Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургуульд 1011 бүлэгт 18169 сурагч хичээлдээ ирж танхимын сургалтад хамрагджээ. Энэ нь нийт ирэх сурагчдын 90 хувь нь юм. Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдаас 584 хүүхэд өөр аймгийн нутаг дэвсгэрт отроор явж байгаа бөгөөд тухайн орон нутгийнхаа сургуулиудын танхимын сургалтад хамрагдаж байна. Харин өөр аймгаас ортоор явж буй малчдын 31 хүүхэд манай аймгийн ЕБ-ын сургуульд хамрагдаж байна гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ. ВИДЕО: Д.Нарандорж /БСУГ-ын сургалт, судалгаа, аргазүй хариуцсан хэлтсийн дарга/ Огноо: 3/2/2021 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1613 Мэдээ таалагдсан: