ХУНОУТХГНХЗахиргаа Хар-Ус нуурын зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хяналт шалгалт хийжээ

May be an image of one or more people, body of water and nature

Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Хар-Ус нуурын зөрчил гарч болзошгүй цэгүүдэд хууль бус агнуурыг  таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг хамгаалалтын захиргааны аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, орчны бүс хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 22-23-ний өдрүүдэд явуулсан байна. Хяналт шалгалтын явцад Чандмань сумын нутаг дахь Цахиуртайн хоолойн Дээд дөр гэх газарт хууль бусаар загас агнах зорилгоор тавьсан эзэн холбогдогчгүй 6 ширхэг загасны торыг илрүүлжээ. Ингэснээр торыг татаж 109 ширхэг Алтайн сугас, 4 ширхэг Монгол хадран  нийт 113 ширхэг загасыг нууранд буцаан тавьсан байна.

May be an image of body of water and nature

Загасыг хууль бусаар агнавал байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн дагуу зүйл заалтаасаа хамааран хувь хүнийг нэг зуун тавин нэгжээс гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150 мянгаас 300 мянга, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжээс гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.5 саяаас 3 сая хүртэлх төгрөгөөр тус тус торгох зүйл заалттай байдаг байна. 

May be an image of beach, sky, nature, coast and ocean

Мөн энэ ажлын хүрээнд нууруудын мөсний даац, зузааныг хэмжжээ. Хаврын урь орж цаг гагаар дулаарч  байгаатай холбоотойгоор Хар-Ус, Хар, Дөргөн нуурууд болон Ховд, Буянт голын цасан бүрхэвч бүрэн хайлж, нууруудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-15 см нимгэрч, мөс хэврэгшиж хар, цагаан хил ихээр гарч, цөн түрж байгааг мэдээллээ. Энэ нь өмнө оныхоос 20-25см-ээр нимгэн байна гэсэн үг юм. Иймээс иргэд цаг хожих, зам товчлох, амарч, зугаалах зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ХУНОУТХГНХЗахиргаанаас онцгойлон анхаарууллаа.

May be an image of body of water, nature and sky



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ