Үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын судалгаа шинжилгээний ажлын арга зүйг дэмжих, сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэцэрлэг, ЕБС-ийн багш удирдах ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал 54 жилдээ амжилттай болж өндөрлөлөө.Энэ жилийн илтгэлийн уралдаан “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ"/Танхимын ба цахим хичээл/ "АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдвийн хүрээнд явагдлаа.
Илтгэлийн уралдаан хоёр үе шаттайгаар явагдсан ба илтгэлд нийт ерөнхий боловсролын сургуулийн 23, сургуулийн өмнөх боловсролын 26, нийт 49 илтгэлээс, 2 дугаар шатанд 10 илтгэл хэлэлцэгдэж шилдэгүүдээ шалгаруулав.
I байр: Г.Эрдэнэбат нарын баг /Лаборатори 1 дүгээр сургууль/
II байр: Х.Нямсүрэн /Цаст-Алтай цогцолбор сургууль/
III байр: Б.Нандинцэцэг, Т.Оюунчулуун /Дарви сургууль/ нарын илтгэл тус тус шалгарлаа.
“Аймгийн тэргүүний шилдэг илтгэл”-ээр шалгарсан багийн илтгэл үндэсний хэмжээнд 3 дугаар шатанд оролцох юм.
ВИДЕО: