Төрийн дээд одон, медаль гардуулав

May be an image of 3 people, people standing and indoor

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 02-р сарын 5-ны өдөр 14 дүгээр зарлиг гаргаж, 17 дугаар жарны "Цөөвөр хэмээх" Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ховд аймгийн 40 гаруй иргэдийг Монгол төрийн дээд одон медалиар шагнажээ. Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2021.02.25 /аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгууллаа.
Эдгээр иргэдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗД-ын орлогч Т.Жаргалсайхан, Т.Дэлгэрсайхан нар гардуулан өгч баяр хүргэв.
Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 6 иргэн, Алтан гадас одонгоор 17 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 17 иргэн шагнагдаж энгэрээ мялаалаа.

May be an image of 3 people and people standing

May be an image of 6 people and people standing

Мөн энэ үеэр Засгийн газрын болон Сонгуулийн байгууллагын шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг тус тус гардуулан өгөв. 

May be an image of 2 people and people standing

May be an image of 4 people and people standing




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ