Ховд аймгийн хэмжээнд 17 сумын 91 багт 8000 орчим малчин өрхийн 3 сая 293 мянга 160 толгой мал хаваржиж байна. Үүнээс 1 сая 330 мянга 578 толгой мал төллөнө гэсэн урьдчилсан судалгаа гарчээ. Одоогийн байдлаар мал төллөлт зарим суманд эхэлсэн бөгөөд аймгийн ХХААГ-аас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэгдсэн дүн мэдээг албан ёсоор гаргаж, нийтэд танилцуулах аж. Огноо: 2/23/2021 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1189 Мэдээ таалагдсан: