Ховд аймаг эхний ээлжинд 22197 мянган иргэнээ “Ковид-19”-ын эсрэг вакцинжуулалтад хамруулна



Монгол Улсын Засгийн газраас иргэдийг үе шаттай коронавирусний эсрэг вакцинжуулж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй. Энэ ажлын хүрээнд Ховд аймаг 22197 иргэнээ буюу нийт хүн амын 25 хувийг эхний ээлжинд “Ковид-19”-ын эсрэг вакцинжуулалтад хамруулна.
Тодруулбал,  -Төр болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 1262 албан хаагч
-Архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй 4763 иргэн
-50-ээс дээш насны 10061 ахмад
-орон гэргүй 16 иргэн
-Коронавируст халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа онцгой, цагдаа, тагнуул, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын 1641 албан хаагч
-Төр болон хувийн хэвшлийн боловсролын байгууллагын 3064 албан хаагч
-Стратегийн ач холбогдол бүхий байгууллагын 1240 албан хаагч
-Асрамжийн газарт амьдарч байгаа 23 иргэн,13  ажилтан албан хаагч , 
-Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч  114 иргэн хамрагдана гэсэн үг. Дараагийн ээлжинд 18-аас дээш насны үлдсэн бүх иргэдийг дархлаажуулахаар төлөвлөж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

ВИДЕО:Б.ОДХҮҮ /ХОВД АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН/



Дархлаажуулалтын үйл ажиллагаа ирэх 3-р сард багтаж эхлэх бөгөөд 7 сар хүртэл явагдана. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ