Нийт мал сүргийн 0.8 хувь нь хорогджээ



Ховд аймаг 17 сум 91 багт 7936 малчин өрхтэй. Энэ жилийн тухайд Ховд аймгийн хэмжээнд 3 сая 293 мянга 160 толгой мал өвөлжиж хаваржиж байна. Энэ оны эхний 2-р сарын байдлаар 2819 мянган толгой мал зүй бусаар хорогдсон гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тодруулбал, Тэмээ 2, адуу 197, үхэр 309, хонь 944, ямаа 1367 байна. Малын хорогдол нийт мал сүргийн 0.8 хувийг эзэлж байна. Мэргэжлийн байгууллагын өгч буй мэдээллээр цаашид мал аж ахуйн хаваржилт хүндэрч болзошгүй. Учир нь энэ өвөл цас бага орсонтой холбоотой ихэнх нутаг хуурайшилттай байгаагаас үүдэн ургамлын гарц муу байх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд идэш тэжээл, усны дутагдалд орж болзошгүй байгаа юм.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ