Ховд аймаг өнгөрсөн хугацаанд 12196 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авчээ

May be an image of one or more people, people standing and outerwear

Коронавирусын халдвар дотоодод алдагдсантай холдогдуулан 2020 оны 11-р сарын 11-ээс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Ховд аймаг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн сумдад 2020 оны 11-р сарын 11-ээс хяналтын пост гарган ажиллаж байгаа. Ингэхдээ голомттой бүсээс ирж буй иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлж буй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш PCR шинжилгээг 2202 иргэнд /2020 онд 1036/, /2021 он гарсанаар 1166/хийсэн байна. Харин түргэвчилсэн оношлуураар 12196 иргэнд үүнээс /2021 оны 01-р сард 2316 иргэн/, /2021 оны 02-р сард 1578 иргэн/ оношлогоо хийжээ. Өнөөдрийн /2021.02.18/ байдлаар 896 иргэн гэрийн ажиглалтад байгаагаас сумдад 384, аймгийн төвд 512 иргэн байна. 

ВИДЕО: Ц.Мягмарсүрэн Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ