Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажлын тусгай горимоор ажиллаж байгаа цаг үед Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим албан хаагчид ажлын байран дээрээ зөрчил гаргасан тул тус сангийн захирал албан хаагчдаа төрийн албаны хуулийг дагаж мөрдөх, ёс зүйтэй байх дээр анхаарч ажиллаагүй гэж үзэн Н.Төмөрхүүг ХХААХҮ-ийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Харин өчигдөр /2020.02.17/ ажил дээрээ хариуцлага алдаж, зөрчил гаргасан тус сангийн дэд захирал Х.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газрын дарга Б.Хоролбат, Санхүү, бүртгэл хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гурван албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулан, сангийн нийт албан хаагчдад сахилга хариуцлагыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо гэж ХХААЯ-аас мэдээллээ.