Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны 12 дугаар сарын сүүний урамшууллыг олгоод байна.
Сүү боловсруулах 8 үйлдвэр, цехэд 12 дугаар сард 1,533,489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт /и-баримт/ үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгжид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-11 дүгээр тушаалын дагуу 766,744,500.0 /Долоон зуун жаран зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүллээ.
Сүү бэлтгэн нийлүүлж буй малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь Засгийн газраас баталсан журамд заасан дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Үүнд:
1. Нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байна.
2. Сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх тухай бүр малчны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх, худалдан авсан тал /үйлдвэр/, борлуулсан тал /малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч/ тал баримтыг ажлын 3 хоногийн дотор баталгаажуулсан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам