Ховд аймгийн ХХААГ-ын хамт олон 2020 оны буюу улиран өнгөрч буй Хулгана жилийн ажлаа дүгнэж “ОНЫ АВАРГА”-уудаа шалгаруулан шагнав. Дөргөн сумын ХАА-н тасгийн хамт олон 1 дүгээр байранд, Мөнххайрхан сумын ХАА-н тасгийн хамт олон 2 дугаар байранд, Мянгад сумын ХАА-н тасгийн хамт олон 3 дугаар байранд шалгарч Хулгана жилийн аваргаар тодорлоо. Тэгвэл Бэлчээр, усан хангамж хариуцсан мэргэжилтэн М.Цогт-Эрдэнэ "Байгууллагын аварга ажилтан"-аар шалгарч шагналаа гардан авлаа.Мөн нэр бүхий ажилтнуудыг Хүнсчдийн 90 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав. Аймгийн ХХААГ нь өнгөрсөн жилүүдэд шинэ жилийн үеэр аваргуудаа шалгаруулдаг байсан бол энэ жилээс эхлэн сар шинийн босгон дээр шалгаруулж байхаар шийдвэрлэжээ.ВИДЕО: Огноо: 2/10/2021 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1395 Мэдээ таалагдсан: