Ховд аймгаас "Улсын хошой аварга малчин"-1, "Улсын аварга малчин"-9, "Улсын аварга тариаланч"-3 тодорлоо

May be an image of horse and outdoors

Жил бүрийн сар шинийн баярын өмнө Монгол Улсын Засгийн газраас Улсын хошой аварга малчин, Улсын аварга малчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч  хамт олныг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл хулгана жилийн буюу 2020 оны Улсын аваргууд тодорсон байна. Учран золгож буй цөөвөр хэмээгч Цагаагчин үхэр жилийн босгон дээр Ховд аймгаас "Улсын хошой аварга малчин"-1, "Улсын аварга малчин"-9, "Улсын аварга тариаланч"-3  төрлөө.  
Үүнд:
"УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН"-аар
1. Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай 
"УЛСЫН АВАРГА МАЛЧИН"-аар
1. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Доржийн Анхбаяр
2. Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн малчин Лхамсүрэнгийн Пүрэвсан
3. Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Галсандоржийн Ганбаатар
4. Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн малчин Аэрфаланы Баатархуяг
5. Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин Баатарын Хүрэлдовчин
6. Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Шаравын Төмөрхуяг
7. Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Боовоогийн Болдоо
8. Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн малчин Самдангийн Даваахүү
9. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Янживын Өлгийсайхан
"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар
1. Ховд аймгийн Буянт сумын иргэн Долдойн Аманжол
2. Ховд аймгийн Буянт сумын иргэн Мижиддоржийн Цэцэгсүрэн
3. Ховд аймгийн Мянгад сумын иргэн Баттогтохын Отгонтөгс нар тодорсон байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ