Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумууд аймагтаа хамгийн олон сарлагтай. Өндөр уулын бүс нутагт байршдаг учраас байгаль цаг агаарын нөхцөл байдал нь сарлагийг өсгөхөд илүү тохиромжтой байдаг байна. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор зөвхөн Мөнххайрхан сумын айл өрхийн 70 хувь нь буюу 340 өрх нийт 8700 толгой сарлаг тоолуулжээ. Энэ нь сумын хэмжээний нийт мал сүргийн 8,9 хувийг эзэлж байна. Сарлагаас авах ашиг шим өндөр, бараг айл болгоны амьжиргааны эх үүсвэр болдог гэж Мөнххайрхан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн В.Батчулуун ярьлаа.
ВИДЕО: В.Батчулуун Мөнххайрхан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн