Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.05/ болж 6 асуудал хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай, "Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани" ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай, "Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци" ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай, Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийг Монгол улсын гавьяат багш Гунгаажанцангийн Дашдондогийн нэрэмжит болгох тухай, Аймгийн ИТХ-аас 2017-2020 онд баталсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн тухай мэдээлэл, Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталж, холбогдох хууль журмын дагуу тогтоол шийдвэр гаргалаа. ВИДЕО: Огноо: 2/5/2021 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1865 Мэдээ таалагдсан: