Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагаа энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ




Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар тушаалаар баталсан хот хоорондын зорчигч, тээвэрлэлтийг зохион байгуулах түр журмын дагуу Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагаа Ховд аймагт үргэлжилж байна. Цар тахлын энэ үед нийтийн тээврээр олон хүнийг зорчуулах нь эрсдэл дагуулж байгаа учир Улаанбаатар хотоос Ховд аймагт ирэх иргэд зохих журмын дагуу хувийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. 
Улаанбаатар хотоос ирэх иргэд:   
-Тухайн иргэн нь Ховд аймгийн үндсэн харьяат иргэн байх
-Улаанбаатар хотод PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх
-Иргэний цахим үнэмлэх
-Машины бичиг баримт 
-Өргөдөл
-Зайлшгүй шаардлагаар зорчиход /Эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ, гачигдал гарсан бол нотлох баримт үндэслэлтэй байх/

Ховд аймгаас Улаанбаатар хотруу явах иргэд:
-Тухайн иргэн нь Улаанбаатар хотын үндсэн харьяатай байх.
-Иргэний цахим үнэмлэх 
-Машины бичиг баримт
-Өргөдөл
-Ховд аймгийн харьяат иргэн Улаанбаатар хот зайлшгүй шаардлагаар зорчиход /Эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ, гачигдал гарсан бол нотлох баримт үндэслэлтэй байх/ 
Улаанбаатар хотоос ирэх болон орон нутгаас явах иргэд дээрх материалаа 9:00-13:00 цагийн хооронд орон нутаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулах юм уу Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх шуурхай штабын цахим хаягаар өгнө. 
Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагаа 2021 оны 02-р сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ. 

Улаанбаатар хотоос ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ? Энэ талаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралтаас тодрууллаа...

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ