Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигийн дагуу боловсрол, худалдаа, үйлчилгээ, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг Төрийн дээд одон медиалаар шагналаа.Тодруулбал, Жаргалант сумын Жаргалан багийн иргэн Б.Цэцэгтуяа “Алтан гадас одон”-оор, Цаст-Алтай цогцолбор сургуулийн ажилтан Б.Ядамсүрэн, Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан С.Мөнхцог, Дуут сумын Босго багийн өндөр настан Х.Эрдэнэбилэг, Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн багш Д.Мягмарсүрэн нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, Манхан сумын ЕБС-ийн дотуур байрны ажилтан Н.Наранцэцэг Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн салбарын тэргүүн” тэмдгээр тус тус шагнагдсаныг өнөөдөр /2021.02.04/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн гардуулан өгч баяр хүргэлээ.ВИДЕО: Огноо: 2/4/2021 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1329 Мэдээ таалагдсан: