Гадаадын иргэн, харьяатын газрын баруун бүс дэх газрын хамт олон “НЭГ МӨС НЭГ МОД” уриалга гаргажээ



Жаргалант сумын Засаг даргын 2021 оны А/18 тоот “Хөрсийг хуурайшилтаас хамгаалах зарим арга хэмжээний тухай” захирамж, гаргасан. Энэ захирамж, санаачлагын дагуу ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН БАРУУН БҮС ДЭХ ГАЗАР нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Буянт голын ай сав газраас өөрсдийн нөөц боломжоо ашиглан мөс татаж, байгууллагынхаа ойр орчмын ногоон байгууламжийг мөсжүүлж, хөрсөн дахь чийгийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулжээ. Улмаар “НЭГ МӨС НЭГ МОД” уриалга гаргасан байна. Мөн иргэн, аж ахуйн нэгж байгуулллага, хамт олон та бүхнийг энэхүү "УРИАЛГА"-д нэгдэн давалгааг үргэлжлүүлэхийг  илэрхийлэв.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ