Хулгана жилийн "Аймгийн аварга"-ууд тодорлоо


Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтын “А” хэсэг, аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний А/37 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн хошой аварга, “Аймгийн аварга малчин”, “Аймгийн аварга тариаланч”, “Аймгийн аварга саальчин” шалгаруулах журмыг тус тус үндэслэн Хулгана жилийн аваргуудыг шалгарууллаа. Тодруулбал, дөрвөн малчныг "Аймгийн хошой аварга малчин", 61 малчныг "Аймгийн аварга малчин", 10 иргэнийг "Аймгийн аварга тариаланч", 5 саальчныг "Аймгийн аварга саальчин"аар шалгаруулжээ. 
Аваргуудын шагналыг хөл хорио цуцлагдсаны дараа буюу Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 3 дугаар сарын 31-ээс хойш хуваарь гаргаж гардуулахаар төлөвлөж байна.

ВИДЕО: Т.Жаргалсайхан /Ховд аймгийн Засаг даргын орлогч/



Доорх хүснэгтээс аваргуудын нэрсийг харна уу!

No photo description available.
No photo description available.
Image may contain: mountain
No photo description available.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ