Аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачилсан “Хариуцлагатай байя, хамтдаа сэргийлье” аянд УЦУОШТ-ийн хамт олон нэгдлээ. Энэхүү аян нь ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Тэгвэл уг аянаар дамжуулан УЦУОШТ нь өрхийн тогтсон орлогогүй гурван гэр бүлд эрүүл мэндийн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хүнсний багцыг олголоо. Мөн ил задгай худалдаа эрхлэгчид, такси үйлчилгээ үзүүлдэг иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, нэг удаагийн маскаар үйлчилсэн юм. Түүнчлэн сумдын 3 хоногийн урьдчилсан мэдээг халдвараас хамгаалах зөвлөмж бүхий видео хэлбэрт оруулан Ховд аймгийн бүх цахим хуудсуудаар нэвтрүүлэн аяны үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа. Уг аяныг цаашид Ховд аймгийн Байгаль Орчны Газар, Хар Нуур, Ховд Голын Сав Газрын Захиргааны хамт олон дэмжин үргэлжлүүлж, шинэ санаачлага өрнүүлж ажиллахыг уриалсан юм. Огноо: 2/1/2021 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1454 Мэдээ таалагдсан: