Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 5 асуудал хэлэлцэн батлав



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.29/ боллоо. Хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Батсайхан, Л.Бадамхорлоо, Б.Эрдэнэцэцэг, Т.Бергенбай, Г.Цэдэнбал, Л.Энхбаяр, н.Бадарч нар хүрэлцэн ирж 5 асуудал хэлэлцэв.



Тухайлбал, аймгийн ИТХ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны стратеги бүтцийн хөтөлбөр батлах тухай, аймгийн ИТХ-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө танилцуулах тухай, Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай, аймгийн хэмжээнд 2021 онд ахуйн зориулалтаар агнах зэрлэг гахайн тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталж, холбогдох хууль журмын дагуу тогтоол шийдвэр гаргасан байна. 

ВИДЕО:







 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ