"Сум хөгжүүлэх сан"-аас 2010 оноос хойш зээл аваад одоо хүртэл зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн иргэд 2021 оны 02 сарын 25-ний дотор хугацаа хэтэрсэн зээлээ төлж дуусгана уу!



2021 оны 03 сарын 01-нд Монгол улс даяар "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд холбох гэж байгаа тул 2010 оноос хойш зээл аваад одоо хүртэл зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн иргэд 2021 оны 02 сарын 25-ний дотор хугацаа хэтэрсэн зээлээ  төлж дуусгахыг мэдэгдье. Дээрх хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийгүйгээс үүдэн Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлийн муу түүхээр бүртгэгдвэл үүсэх эрсдлийг бид хариуцахгүй болно. Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй иргэн, ААН-д банк, төсөл, хөтөлбөрүүд зээл олгох боломжгүй гэж үздэг. Зээл нь төлөгдөж дууссан ч мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш 5 жилийн дараа эерэг болон сөрөг бүх мэдээлэл устана. Мөн СХС-аас зээл авсан иргэд гэрээт хугацаандаа зээлээ төлөөгүйгээс сангийн мөнгө эргэлтэнд орохгүй, бусад зээл хүссэн иргэдэд зээл олгох боломжийг хязгаарлаж байгааг анхаарна уу. 

ХОВД АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ