Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 2021 онд 3 бүлэгт 27 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ



Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл өнөөдөр /2021.01.27/ хуралдаж, өнгөрсөн 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. 

May be an image of 2 people and people sitting

Хүрээлэн буй орчны эсрэг Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл 2020 оны 07 дугаар сард ан амьтны байршил, ашигт малтмал олборлолтын бүс нутагт хамрах Эрдэнэбүрэн, Ховд, Дуут сумдын 6 багийн нийт 645 иргэн, 3-5 дугаар саруудад 6 удаагийн давтамжтайгаар Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Манхан, Зэрэг, Дарви сумдын зуслангийн бүс нутагт 15 багийн 1600 орчим иргэнийг хамруулан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлж, соён гэгээрүүлэх өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

May be an image of 1 person and sitting

Хурлын үеэр Хүрээлэн байгаа орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүд санал бодлоо илэрхийлж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3 бүлэгт 27 ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөөний төслөө баталлаа.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс 2021 оныг "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах жил болгон зарлалаа. 

ВИДЕО:






 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ