Улаанбаатар хотоос ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн эхний ээлжийг хүлээн авлаа



Коронавирус "COVID-19” цар тахлын дотоодын халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед  аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байна. Татан авах ажиллагааг 2021 оны 01-р сарын 19-29-ний хооронд зохион байгуулж байгаа бөгөөд нийт 745 иргэн ирэх хүсэлтээ гаргажээ. Үүнээс 01 дүгээр сарын 23-ны өдөр нэгдсэн журмаар  PCR-ийн шинжилгээнд хамрагдсан иргэд энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос гарч өнөөдөр /2021.01.26/ ирж байна. Ингэхдээ Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар мөн шинжилгээ өгч байгаа бөгөөд энэ удаад зөвхөн нийтийн тээврээр /5 автобус/ ирсэн 208 иргэнийг мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хяналтаа хийж хүлээн авлаа. Голомтын бүсээс ирж буй иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх бөгөөд Жаргалант сумын 12 багийн Засаг дарга нар бүртгэн авч улмаар  ӨЭМТ-ийн эмч мэргэжилтэн, нийгмийн ажилтан нар гэрийн ажиглалтад байж, дэглэм сахиж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм. 

ВИДЕО:

 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ