COVID-19”дотоодын халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа. Ийм цаг үед аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж Улаанбаатар хотоос аймгийнхаа иргэдийг татан авах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотоос Ховд аймгийн харьяат иргэдийг татан авч байгаатай холбогдуулан Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын харьяа хэлтэс, анги салбар, бүлгийн алба хаагчдын албаны болон хувийн бэлтгэл бэлэн байдлыг 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өглөөний 04:50 минутад шалгаж, дарга дэд хурандаа Б.Алтанбадралт нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч ажиллалаа. Огноо: 1/26/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 950 Мэдээ таалагдсан: