Ховд аймгийн Дөргөн сум тэмээнийхээ тоогоор сүүлийн 16 жил аймагтаа тэргүүлж байна



Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь говь, хээрийн бүсэд хамрагддаг. Өөрөөр хэлбэл өвс ургамал, байгаль, цаг агаар нь тэмээ, ямааг түлхүү өсгөхөд илүү зохицсон байдаг гэнэ. Тиймээс тус сумын малчид 2020 оны мал тооллогоор 5500 гаруй толгой тэмээ тоолуулан тэмээнийхээ тоо толгойгоор сүүлийн 16 жил аймагтаа тэргүүлж байна. Дөргөн сумын хамгийн олон тэмээтэй айл нь Сээр багийн малчин, аймгийн аварга малчин Д.Даваанаадайнх. Эднийх 300 гаруй тэмээ тоолуулжээ. Жилээс жилд тоо толгой нь өсөн нэмэгдэж байгаа учраас Дөргөн сумынхан 2025 он гэхэд түмэн тэмээтэй болно гэсэн зорилттой ажиллаж байна. Мөн тэмээнээс авах ашиг шимийг улам нэмэгдүүлэх, хүртээмжийг илүү сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна аа гэж Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Т.Заяа ярьлаа...


ВИДЕО:Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Т.Заяа




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ