Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хариуцлагатай байя, хамтдаа сэргийлье” сэдэвт нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус нөлөөллийн ажлын хүрээнд эхний ээлжинд аймгийн төв буюу Жаргалант суманд “Нийтийн такси үйлчилгээ” эрхэлж буй 150 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч олгосон юм. Улмаар коронавирсний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий бусад зүйлсийг хүлээлгэн өгч, өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг чанд баримтлан ажиллахыг уриаллаа. Видео: Огноо: 1/14/2021 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1619 Мэдээ таалагдсан: