Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймаг 3.292.6 мянган мал тоолжээ



Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мал тооллогын 2020 оны урьдчилсан дүн мэдээг танилцууллаа. Урьдчилсан дүнгээр нийт 3.292.6 мянган толгой мал тоологдсон байна. Үүнээс адуу 134.5, үхэр 187.1, тэмээ 25.7, хонь 1.126.3 , ямаа 1.821.9 мянган тоо толгой тус тус байна. Малын нийт тоо өмнөх оноос 208.8 мянга буюу 6.8 хувиар өссөн аж. Үүнд, хонь 15.1 мянган толгой буюу 1.4 хувь, ямаа 190.9 мянга буюу 11.7 хувиар өссөн. Мөн адуу 2.8 мянган толгой буюу 2.2 хувь, үхэр 71 буюу 0.04 хувиар тус тус өссөн байна. Харин тэмээ 133 толгой буюу  0.5 хувиар буурчээ.
Булган, Мөнххайрхан сумын малын тоо өмнөх оноос 1.9-11.1 мянган толгойгоор буурсан. Бусад сумын хувьд малын тоо өмнөх оноос 1.5-39.9 мянган тоо толгойгоор өссөн байна гэж салбарын мэргэжилтнүүд мэдээллээ. Хамгийн олон малтай сум гэвэл  Булган 303.5 мянга, Манхан 266.1 мянган толгой малтай байна. Мөн Чандмань сум 257.6 мянга, Мянгад 239.7 мянга, Дарви сум 223.9 мянган толгой мал тус тус тоолуулсан аж.

ВИДЕО:Л.Ариунаа Ховд аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ