“Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь” сэдэвт нийтийн сонсгол зохион байгуулав



Ховд аймгийн ИТХ, Нээлттэй нийгэм форум, Ховдын толь ТББ хамтран “Хөшөөтийн гэрээний хариуцлагыг шинжлэх нь” сэдэвт нийтийн сонсголыг өнөөдөр \2021.01.06\ цахим болон танхимийн хэлбэрээр зохион байгууллаа. Нийтийн сонсголын үйл ажиллагааны үеэр Ховд аймаг, “Мо-Эн-Ко” ХХК хоорондын хамтран ажиллах гэрээний тодорхой 22 заалтын хэрэгжилтийн байдлыг нягтлан шинжлэх, гэрээг шинэчлэн байгуулахад зайлшгүй анхаарах зүйлсийг судалж тогтоох зорилгоор “Ховдын толь” ТББ-аас хараат бусаар үнэлгээ, хяналт шинжилгээний ажил хийсэн болохыг албаныхан танилцуулав.



Нийтийн сонсголын үйл ажиллагаанд оролцогчдын саналыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Ховд аймаг болон Мо-Эн-Ко ХХК хоорондын 2017-202 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дүгнэх, 2021-2024 онд хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг”-ийнхэн хуулийн хүрээнд нягталж, шинэ гэрээнд тусгах тухай санал уламжлах аж. 




ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ