1 дүгээр сургуулийн бага ангийн багш Ш.Норолхоосүрэн Алтангадас одонгоор, Номин Ховд худалдааны төвийн менежер Ц.Нарангэрэл Үйлдвэрлэл худалдааны тэргүүний ажилтан цолоор шагнагдав



Орон нутгийнхаа хөгжил  цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, боловсролын  салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Жаргалант сумын иргэн, Лаборатори 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Ш.Норолхоосүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Төрийн дээд одон медаль Алтангадас одонгоор, Номин Ховд худалдааны төвийн менежер Ц.Нарангэрэл Засгийн газрын шагнал Үйлдвэрлэл худалдааны тэргүүний ажилтан цолоор тус тус шагнагдсан байна. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди өнөөдөр гардуулан өгч баяр хүргэлээ. 




 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ