Таван иргэнд төрийн дээд одон медиаль гардууллаа

 

Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 109 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 123 дугаар зарлигийн дагуу боловсрол, худалдаа үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий таван иргэнийг "Төрийн дээд одон медаль"-иар шагналаа. Тодруулбал, Цаст-Алтай цогцолбор сургуулийн ахмад багш Ч.Цэрэндагва, Жаргалант сумын ерөнхий боловсролын Долоодугаар сургуулийн захирал Ц.Алтантунгалаг, Мөнххайрхан сумын сургуулийн бага ангийн багш Э.Эрдэнэхишиг, Эрдэнэбүрэн сумын иргэн, нягтлан бодогч Б.Төмөрхүү, Баянбулаг бейкери үйлдвэрийн захирал Д.Өлзийхишиг нар “Алтан гадас одон”-гоор тус тус шагнагдсан юм. Тэдний шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон холбогдох албаны хүмүүс гардуулан өгч, баяр хүргэлээ. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ