Зэрэг сумын иргэн Г.Эрдэнэцэцэгт нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж гардуулжээ



“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Багшийнхан овогт Гандангийн Эрдэнэцэцэгт Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж олгосон байна.  Уг нөхөх олговрын батламж гардуулах үйл ажиллагаа энэ сарын 17-нд болж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын төлөөлөл оролцжээ.  
Монгол Улсын хэмжээнд нийт 794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох шийдвэр гарчээ.  Үүний 20 гаруй нь Ховд аймгийн харьяат иргэн аж.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ