Коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор Ховд аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад байгаа иргэд хорио цээрийн дэглэмийг мөрдөж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийжээ. Ховд аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад энэ оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 2028 иргэн байна. Тэгвэл Ховд аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын төлөөллүүд хамтран энэ оны 12 дугаар сарын 15-18-ны өдөр коронавирусний халдварын бүс нутаг \Улаанбаатар хот, зарим аймаг\-аас ирсэн иргэдийг гэрийн ажиглалтад байж, дэглэм сахиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Энэ хүрээнд 964 өрхийн 1279 иргэнийг шалгасан байна. Улмаар хорио цээрийн дэглэмтэй холбоотой гарсан шийдвэр, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг танилцуулж, гарын авлага материал тараажээ.
Иргэд мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөж, гэрийн ажиглалтад 14 хоног байх хугацаандаа гадуур явахгүй, айлд зочлохгүй, зочин урихгүй байхыг анхаарууллаа.