Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 2.3 хувийг эзэлж байна



Томуу, томуу төст өвчний долоо хоногийн тандалтын мэдээллийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодрууллаа.
Ховд аймгийн хэмжээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган сумын нэгдсэн эмнэлэг, 15 сум ба  6 өрхийн эрүүл мэндийн төв гэсэн 23 байгууллага үйл ажиллагаа явуулж буй. 
Энэ оны 12 дугаар сарын 07-14-ний өдөр хүртэлх хугацаанд амбулаторийн үзлэгээр нийт 7032 иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс томуу, томуу төст өвчний 161 тохиолдол шинээр бүртгэгдсэн аж. Энэ нь амбулаторийн нийт үзлэгийн 2.3 хувийг эзэлж байна.  
Харин түргэн тусламжийн дуудлага нийт 198 байгаагаас 10 тохиолдол нь томуу, томуу төст өвчний дуудлага байжээ. Энэ нь түргэн тусламжийн дуудлагын 5 хувийг эзэлж буй.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ