Ховд аймгийн хэмжээнд 40 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгджээ



Улсын хэмжээнд 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3061 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ. Түймрийн улмаас 65 хүн амь насаа алдаж, 20 хүн түлэгдэж гэмтэн, 7 иргэн угаартаж, 823 бог мал хорогдсон гэх мэдээлэл бий. Харин Ховд аймгийн хэмжээнд нийт 43 гал түймрийн дуудлага бүртгэгдсэн аж.   
Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллага гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Ховд аймгийн Онцгой байдлын газраас танилцуулав. Үүнд, гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай халаагуур, цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байхыг зөвлөв. 
Мөн цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй, удаан хугацаагаар орхиж явахгүй байх, яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй, гэмтэлтэй зуух ашиглахгүй байхыг анхаарууллаа.  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ