Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газраас хамтран Монгол улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авилга, ашиг сонирхол, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хор аюулыг нийтэд сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, нөхөрсөг хамт олон бүрдүүлэх, авхаалж самбааг сорих зорилгоор Ховд аймгийн төрийн байгууллагууд, Ховд их сургууль, Жаргалант сумын ЕБ-ын сургуулиудын багш ажилтнуудын дунд авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх богино хэмжээний видео шторк уралдааныг зохион байгуулж, энэ сарын 10-ны өдөр шилдгүүдийн шагналыг гардуулан өглөө.