Цагдаагийн газарт “Старекс” маркийн автомашин гардууллаа



Иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг хүмүүс бол Цагдаагийн алба хаагчид юм. Тиймээс тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Приус-30”, “Акуа” автомашиныг шийдвэрлэсэн байна. Тэгвэл энэ онд "Старекс” маркийн автомашиныг шийдвэрлэж өнөөдөр /2020.12.10/ гардуулан өгөв.



Энэ үеэр ирэх 2021 онд явуулын хоёр пост, Ховд хотын орох, гарах хөдөлгөөнийг хаах хаалт хийлгэн байршуулах зэрэг хэд хэдэн асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр төлөвлөсөн гэж аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэллээ.
Мөн иргэдийн амар тайван амьдралын төлөө хариуцлагатай үүрэг гүйцэтгэж буй Ховд аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүссэн юм.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ