Ховд аймгийн хэмжээнд 2020 оны эхний 11 сард 392 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Үүнд хүрээлэн байгаа орчны эсрэг 5.8, дээрэмдэх 14.2, хулгайлах 43.8 хувь тус тус буурчээ.
Мөн мал хулгайлах 31.8, эд хөрөнгө устгах, гэмтээх 33.3, авлига 85.7, хүүхэд оролцсон хэрэг 68.6 хувиар тус тус буурсан аж.
Одоогоор гэмт хэргийн илрүүлэлт 55.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.3 хувиар өссөн үзүүлэлт гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 4.6 дахин, эдийн засгийнх 3 дахин, галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг 5 дахин өссөн аж.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн гишүүдийн таарамжгүй харилцаа, шунахай сэдэл, зарим иргэд хууль тогтоомж, дүрэм, журмыг биелүүлдэггүй зэрэг хэд хэдэн шалтгаан, нөхцөл байдал тогтоогдож байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.