Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав



2020 оны 12 дугаар сарын 09-нд Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав.
Хуралд 11 тэргүүлэгчийн 9 нь оролцож 81 хувийн ирцтэйгээр хуралдан 4 асуудлыг авч хэлэлцсэн юм. Тухайлбал, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, сонгуультнуудыг мэргэшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөр, “Стандарттай Ховд” хөтөлбөр батлах тухай, Хөрөнгө зарцуулах эрх олгох тухай, Өмч хөрөнгийн тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцсэн аж.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгийн танилцуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, сонгуультнуудыг мэргэшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг хурлын эхэнд хэлэлцэж тэргүүлэгчид санал солилцон тогтоолын төслийг баталлаа. 



Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдын танилцуулсан “Стандарттай Ховд” хөтөлбөрийн зорилго зорилт, хүрэх үр дүн, ач холбогдлын талаар санал солилцож мөн тогтоолын төслийг баталлаа. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ