“Юу байна түүгээрээ тусалъя-2" аяны хүрээнд зорилтот өрхүүдэд хүнсний багц олгож эхэллээ

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан улс орон даяар хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй зарим айл өрх, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч буй иргэдэд туслах, тэдний дархлааг дэмжих зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай хамтран “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааныхаа хүрээнд “Юу байна түүгээрээ тусалъя-2" аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд эхний ээлжинд 200 гаруй өрхөд хүнсний багц олгохоор төлөвлөжээ. Улмаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажлын баг халдвар хамгааллын дэглэм баримталж, олон хүний сэтгэлийн дэмээр цугларсан хүнсний бүтээгдэхүүн, бусад зүйлсийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд тусгагдсан олон хүүхэдтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхөд хүргэх ажил энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхэллээ.  

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ