Ховд аймгийн ХХҮГ-аас хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдэд дэмжлэг үзүүллээ



Ховд аймгийн хэмжээнд 3100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 400 гаруй хүүхэд байна гэх судалгаа бий. Тэгвэл Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэмжих, тэдний  хөгжил оролцоог сайжруулахад чиглэсэн ажлуудыг үе шаттай зохион байгуулж иржээ. Тухайлбал, жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас орон нутгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг судлах, тэдний санал хүсэлтийг сонсох, байнгын асаргаа шаардлагатай  иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, дэмжлэг үзүүлэх зорилгоор 15 өрхөөр зочиллоо. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд, 5 иргэн нийт 15 хүнд асаргааны багц, хүнс болон тоглоомын багцыг тус тус олгож, дэмжлэг үзүүлсэн юм.  

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ