Өнөөдөр /2020.12.03/ аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаан эхэллээ. “COVID-19” цар тахлын халдварын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр халдвар бүртгэгдээгүй аймгууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн хуралдааныг “ЦАХИМ”-аар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл хүн хоорондын зай барих дэглэмийн дагуу хуралдааны танхимд 15, цахимаар 22 төлөөлөгч оролцож энэ удаагийн хуралдаан 90,98 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.
Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэлсэний дараа Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэв.
Хуралдааны эхэнд 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдаанд үйлчлэх ажлын албадыг танилцуулж, төлөөлөгчдийн санал авч тусган, баталлаа.
Ээлжит 3 дугаар хуралдаанаар:
-Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2021 оны төсвийн төслийн тухай Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл
-Аймгийн 2021 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар Төрийн Аудитын газраас өгөх саналын тухай Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатарын илтгэл
-Аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний төслийн тухай Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан холбогдох байгууллагын дарга, мэргэжилтнүүд хуралдаанд оролцож байна.
Иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх үүднээс хуралдааныг “Олон ястны телевиз” болон тус телевизийн олон ястны телевиз /шууд/ гэсэн цахим хуудсаар шууд дамжуулж байна.