Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна

Image may contain: 1 person, standing, food and indoor

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь 2020.11.12-ны өдрөөс хүнсний худалдааны газруудад хяналт тандалт тогтмол хийж байна.
Энэ хугацаанд нийт 140 гаруй хүнсний агуулах, зах, супермаркет, хүнсний дэлгүүр мухлагийг хамруулан, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад хяналт хийжээ. Мөн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримталж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллаж байна.
Хяналт тандалтаар хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдсан 1, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй 2, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй 3 нийт 6 зөрчилд хуулийн дагуу холбогдох арга хэмжээг тооцон ажиллажээ. 
Түүнчлэн хүнсний чиглэлийн худалдаа эрхлэгчдэд нийгмийн хариуцлагын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, амны хаалттай иргэдэд үйлчлэх, хүн хоорондын зай барих ажлыг зохион байгуулахыг зөвлөлж байна.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ