Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагууд үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хог хаягдлыг тогтмол ачих, цуглуулах, улмаар хогийн цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх тухай улсын байцаагчдын хамтарсан 13 заалт бүхий 12 зөвлөмж хүргэжээ. Ингэснээр Жаргалант сумын дэргэдэх Хот тохижуулах газар болон 11 Сууц өмчлөгчдийн холбооноос одоогийн байдлаар зөвлөмжийн дагуу нийт 66.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж ачсан байна. Мөн хог хаягдал ачдаг машин, орон сууцны хогийн цэгт халдваргүйтгэл хийсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Бид халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, холбогдох газруудад зөвлөмж, шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Иргэн, ААН-үүдийг өөрийн өмчлөл, эзэмшил газрын хог хаягдлыг тогмол цэвэрлэж, хогийн цэгт хүргэж, зайлуулахыг уриалж байна гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар мэдээллээ. Огноо: 11/23/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1800 Мэдээ таалагдсан: