Ховд аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвганди дахин сонгогдлоо



Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан амжилттай үргэлжилж байна.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. МАН-ын бүлгээс Жаргалант сумын Тахилт багаас сонгогдсон төлөөлөгч Г.Пүрэвгандийг аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлж танилцууллаа. Харин АН-ын бүлгээс хэлэлцэх асуудалтай холбогдуулан дэгийн дагуу нэг цагийн завсарлага авч, хуралдаан дахин үргэлжлэв. АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад хэн нэгэн төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэнгүй. МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Г.Пүрэвгандитай уулзаж ирэх 4 жилд аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө асуудалд ажил хэрэгч, бүтээлчээр хандаж, зөв зүйтэй шийдвэрлэх, ялангуяа улс төрийн ялгаа гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг анхааруулж, төрийн удирдах албан тушаалд туршлагажсан хүнийх нь хувьд дэмжихээ илэрхийллээ.
Ингээд санал хураалтыг илээр явуулж, хуралдаанд оролцсон 40 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Г.Пүрэвганди аймгийн ИТХ-ын даргаар дахин сонгогдлоо. Тэрбээр, Аймаг, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэх болно. Өмнөхөөсөө илүү сайн ажиллах үүрэг, хариуцлага ирлээ. Үүрүүлсэн ачааг дааж ажиллана гэж хэлсэн үгэндээ онцоллоо.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ