Орон нутгийн сонгуульд Ховд аймгийн 53872 сонгогч санал өгөхөөс 37617 иргэн санал өгч, ирц 69.83 хувьтай дууссан. Улмаар аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Ховд аймгийн ИТХ-ын 41 суудлын 27-г МАН, 13-г АН, МАХН-аас нэг нэр дэвшигч суудал авсан юм. Ингээд “Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгууль”-ийн үр дүнгээр байгуулагдсан Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авсан юм. Эдгээр төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Т.Баярсайхан \1962 он\, хамгийн залуу нь Т.Бергенбай \1989 он\ юм.
Харин анх удаа сонгогдсон 23 төлөөлөгч байгаа бол улиран сонгогдсон 14 төлөөлөгч байгаа юм. Мөн дахин сонгогдсон буюу өмнөх жилүүдэд ажиллаж байсан дөрвөн төлөөлөгч байна.
Үүнд хамгийн олон буюу гурван удаа сонгогдсон төлөөлөгч гэвэл Г.Пүрэвганди, М.Ганзориг, Б.Амаржаргал, Б.Дүгэржав гэх мэт. Мөн эмэгтэй төлөөлөгч долоо байна.