МАН шинээр томилогдох дарга нартай “УДИРДЛАГЫН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” байгуулж ажиллана



МАН-ын хорооны 6 дугаар хурал 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралд МАН-ын хорооны нийт 139 гишүүний 104 нь буюу 74,8 хувийн ирцтэй оролцов. Энэ үеэр аймгийн МАН-ын хорооны дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн бэлтгэл ажил, үр дүнгийн талаар тайлагналаа.



Мөн аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргад Г.Пүрэвгандийг, Засаг даргад Б.Дүгэржавыг дэвшүүлэхээр болж тогтоолыг МАН-ын Удирдах зөвлөлд өргөн барьлаа.



МАН-ын өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрийг дэмжсэн иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулах үүрэг ноогдож байна. Тиймээс шат шатандаа шударга ёсыг тогтоох, ажлын сахилга, хариуцлагыг өндөржүүлж ажиллах зорилт дэвшүүллээ.



Мөн тодорхой ажил, албан тушаалд томилогдох дарга, удирдлагуудтай “УДИРДЛАГЫН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” байгуулж ажиллахаар гэрээний төслийг намын хорооны гишүүдэд танилцуулан батлуулав.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ