Аймгийн сонгуулийн хорооноос нэгдсэн дүнг танилцууллаа



Ховд аймгийн Сонгуулийн хорооноос "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль"-ийн нэгдсэн дүнг албан ёсоор танилцууллаа. Орон нутгийн сонгуульд 53872 сонгогч санал  өгөхөөс 37617 хүн санал өгч,  ирц 69,83 хувьтай дуусчээ. Аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд  МАН 27 суудал, АН 13 суудал, МАХН 1 суудал тус тус авчээ.
Мөн Дарви сумын Мөрөн баг, Дуут сумын Цагаанбургас, Мөнххайрхан сумын Хаг багт намуудаас нэр дэвшигч санал тэнцсэн тул нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 25-нд явуулахаар шийдвэрлэсэн байна. Аймгийн Сонгуулийн хороо хуралдаж, 2020 оны ээлжит сонгуулийн дүн мэдээг баталгаажуулах ба Аймгийн ИТХ-д өргөн барьж, Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааныг 11 сарын 01-нд хуралдуулахаар шийдвэрлэжээ.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ