Ховд аймгийн нийт сонгогчдын 62.75 хувь буюу 33800 иргэн саналаа өгөөд байна



Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа Ховд аймагт хэвийн үргэлжилж байна. Энэ сарын 15-ны өдрийн 17:00 цагийн байдлаар Ховд аймгийн нийт сонгогчдын 62.75 хувь буюу 33800 иргэн саналаа өгчээ.
Эдгээр сонгогчдыг насны байдлаар авч үзвэл 26-40 насныхан 34.5 хувь, 41-55 насны иргэд 31.8 хувийг эзэлж байна. Үүний нийлбэр дүнгээр  26-55 насны иргэд  энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг харуулсан чухал үзүүлэлт гэж Ховд аймгийн Сонгуулийн хороо мэдээллээ.   

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ