Ховдод санал хураалт 40 хувьтай үргэлжилж байна



Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын явцын талаар Ховд аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. 2020 оны 10-р сарын 15-ны өдрийн 13.00 цагийн байдлаар сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт сонгогчдын 40 хувь буюу 21614 иргэн саналаа өгсөн байна.
Дарви, Дуут сумын иргэд санал хураалтад идэвхтэй оролцож, 58-60 хувьтай үргэлжилж байна. Харин аймгийн төв буюу Жаргалант сумын тухайд ирц сул байгаа аж. Одоогийн байдлаар Жаргалант сумын 19345 сонгогчийн 34 хувь нь саналаа өгчээ.  

ВИДЕО:

 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ