Гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо



“Гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа” энэ сарын 10-ны өдөр Ховд аймагт боллоо. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг дээшлүүлэх чиглэлд нэлээд ажил хийж байна. Энэ удаа Монгол Улс, Беларусийн Засгийн газар хоорондын зээлийн хүрээнд гал түймэр унтраах, аврах зориулалтын гурван автомашиныг Ховд аймагт хүлээлгэн өгөв. Тус автомашиныг Ховд аймгийн төв болон Зэрэг, Булган суманд хуваарилсан бөгөөд онцгой байдлын газрын аврах болон гал түймэртэй тэмцэх анги, албаны жолооч нар түлхүүрээ гардан авлаа.



Ийнхүү сүүлийн үеийн технологи бүхий, аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсан, "МАЗ" маркийн эдгээр автомашинтай болсноор онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн чадавх нэмэгдэх боломж бүрдэж байна.   



Мөн энэ үеэр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг өргөжүүлэх зорилгоор шинэ фургон автомашин гардуулан өгсөн юм.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ